Wednesday, December 26, 2012

Март толь татах

Уг програм нь үгсийн сан сайтай, дэлхийд алдартай Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичигтэй. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь нь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Уг толь бичгийн програм нь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.
Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ) . Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ шууд авч орчуулдаг (үүнийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Таньд Монгол-Хятад толь байхгүй бол Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-Англи-Хятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн програмуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Монголоос бусад хэлээр өгүүлбэрээр орчуулга хийх боломжтой ба англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно.

1 comment: